2012-05-15
"Цахим сургалт" төслийн сургалт
2012 оны 05 сарын 14, 15-ны өдрүүдэд Зүүнбаян ЕБС дээр "Цахим сургалт" төслийн хүрээнд ерөнхий зохицуулагч П. Энхмаа сургалт явууллаа.

Энэ сургалтын хүрээнд багш нарт сургалтын блог хэрхэн хөтлөх талаар зөвөлгөө өглөө.

Багш нарт чин сэтгэлээсээ зөвлөгөө өгсөн Энхмаа багшдаа баярлалаа.


2012-05-15
Боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн баталгаа хуулинд
     Боловсролын салбарынхны хүлээж байсан хууль батлагдлаа”

     Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг УИХ-аар баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхон өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.


          Энэ хуулийн өөрчлөлтөөр бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч нарт 25 жил ажилласан бол 24 сарын, сум,тосгон багийн сургууль цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын тэтгэмжийг тэтгэвэрт гар...