2012-05-15
Боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн баталгаа хуулинд
     Боловсролын салбарынхны хүлээж байсан хууль батлагдлаа”

     Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг УИХ-аар баталсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхон өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм.


          Энэ хуулийн өөрчлөлтөөр бүх шатны сургууль цэцэрлэгийн багш, захирал, эрхлэгч нарт 25 жил ажилласан бол 24 сарын, сум,тосгон багийн сургууль цэцэрлэгт 10 жил ажилласан бол 36 сарын тэтгэмжийг тэтгэвэрт гарахад нь олгоно.Ингэхдээ өмчийн хэлбэр үл харгалзана.

          Түүнчлэн багш сайн байвал боловсролын эцсийн үр дүн сайн байна хэмээн үзэж багшийн хөдөлмөрийг үнэлж багш нарыг таван жил тутам мэргэжил дээшлүүлэхэд нь төсвөөс мөнгө гаргаж өмчийн хэлбэрийг үл харгалзан олгох тухай заасныг хэвлэлийн хурлын үеэр танилцуулсан юм
.

Бичсэн: Итгэл | цаг: 10:44 | Мэдээ мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax